Уран гар, Чойрын Богд уул
Тайлбар
Оёмол бүтээлийн тайлбар:
Тус бүтээлийг оёж урлахад хамгийн түрүүнд Чойрын Богд уулны зургийг мэргэжлийн аппаратаар буулган авч урлах даавууг бэлтгэн гаргадаг. Оёмол зургийг уран сайхны зураг болгон буулгахад 100 орчим өнгийн утас ордог. Өнгө бүхэн дахин давтагдашгүй учир нарийн урладаг. Тус бүтээл нь 1 сарын хугацаанд бүтээгдсэн.
Бүтээлийн хэмжээ: 140x90см
Урлаачийн тайлбар:
За би энэ монголын үзэсгэлэнт тахилгад хайрхдыг оёхдоо
- Эх орныхоо сайхан газраар бахархах Монгол хүн болж төрсний бахархал
- Монгол эх оронд гадаадын орноос илүү сайхан байгаль байдаг гэдгийг ..
- Энэ сайхан газар нутгаа оёод, аялаад, хадаад энэ миний хүүхэд насны түүх
Энэ уул усаа оёж байхдаа сайхан бодол, сэтгэлээ цэгцэлж уур уцааргүй яасан нэгэн шалтаггүй үед оёх чухал гэдгийг ойлгуулж оёдог.
Өөрийн урлаж оёсон бүтээлүүддээ зориулан "ШҮТЭЭН ХАЙРХАН МАГТААЛ"-ыг бүтээсэн. Тус бүтээлийн үгийг C.Баяндалай, аяыг C.Алтантуяа, магтаалыг МУАЖ Ш.ЧИМЭДЦЭЕЭ амилуулсан байна.