10 үйлчилгээг 10-хан %-иар

2022/10/11

Онлайн худалдаа эрхлэгчдэд зориулсан сайхан боломжийг IZI.mn олгож байна. Хэдийгээр онлайн худалдаа эрхлэх нь амар мэт боловч цагаа тулахаар амаргүй зүйлс олон тохиолдолддог. Тухайлбал:

- Бараагаа хэрхэн, хаана хадгалах

- Барааныхаа зургийг дарах, бэлтгэх, програмд байршуулах

- Барааныхаа танилцуулга мэдээллийг бэлтгэх

- Борлуулалт хийх

- Борлуулалтыг дэмжих, нэмэгдүүлэх төрөл бүрийн контент бэлтгэх

- Олон нийтэд барааны талаарх мэдээллийг түгээх

- Бараагаа төрөл бүрийн хэлбэрээр сурталчлах

- Борлуулсан бараагаа эцсийн хэрэглэгчид хүргэх

гэхчлэн түмэн бэрхшээлтэй тулгардаг. Энэ бүгдийг хийдэг хувь хүн байгууллагууд байдаг ч бүгдийг нэг дор төвлөрүүлэн хийдэг газар олддоггүй байдал нь худалдааны бизнес эрхлэгчдэд төвөг учруулдаг зүйлсийн нэг байв. 

Танд ийм асуудал тохиолдож байсан бол санаа зовох шаардлагагүй болсон, бидэнтэй холбогдоорой. IZI.mn