Сиддхарта

Тайлбар

Нобелийн шагналт зохиолч Херманн Хессегийн “Сиддхарта” бэсрэг роман нь 1922 онд Герман хэлээр хэвлэгдсэн бөгөөд орчин цагийн сонгодог уран зохиолын тоонд зүй ёсоор багтдаг бүтээл юм.

Зохиолын гол дүрийн баатар Сиддхарта өөрийн гэрээ орхин амьдралын утга учрыг таньж мэдэхээр холын аянд гардаг.
Сиддхарта номлогч аавынхаа гэрээс гарч ууланд даяанчилж саман болсон ч тэндээс хүссэн зүйлээ олоогүй тул найз Говиндагийн хамт Буддагийн сургаалыг сонсохоор явдаг. Гаутама Буддагийн сургаал үнэн боловч хэн ч бусдын сургаалыг сонсож, заасан замаар нь яваад гэгээрэлд хүрэхгүй, гагцхүү өөрийн замаар явж, өөрөө хайж, бодож, бясалгаж байж хүсэн тэмүүлдэг эцсийн зорилгодоо хүрч чадна хэмээн итгэж аяллаа ганцаар үргэлжлүүлнэ. Худалдаачин болж эгэл хүмүүсийн амьдралаар амьдарч, хайр дурлалтай учрах хэдий ч анх гэрээс гарсан зорилгоо гүйцээхийн төлөө эгэл амьдралаа ч орхин явдаг. Ингэж явсаар нэгэн голын эрэгт нам гүмийг олж, голын чимээ, өөрийн дотоод дуу хоолойг чагнан хайснаа олж буй тухай өгүүлнэ. Гол дүр Сиддхартын хамт уншигч та ч мөн өөрийгөө болон хорвоо ертөнцийг илүү танин мэдэж, ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

* * *

Хуудасны тоо: 136

Хэвлэсэн он: 2021

Хэмжээ: 160 х 130 х 15 мм

Онцлох шинж

Номын хавтас:
Хатуу хавтастай
Орчуулагч:
Тана Ж.
Эрхлэн гаргасан:
Эрдэмт паблишинг
Танд сонирхуулахад
  • Санал болгоё
  • Хямдралтай
19,900 
Номын хавтасЗөөлөн хавтастай
25,000 
Номын хавтасЗөөлөн хавтастай Орчуулагч Эрхлэн гаргасанЭрдэмт паблишинг
29,500 
Номын хавтасЗөөлөн хавтастай Эрхлэн гаргасан
25,000 
Номын хавтасЗөөлөн хавтастай Эрхлэн гаргасанБолор судар
29,000 
Номын хавтасЗөөлөн хавтастай ОрчуулагчОюунзул А.
16,900 
Номын хавтасЗөөлөн хавтастай Эрхлэн гаргасанМонсудар
24,900 
Номын хавтасЗөөлөн хавтастай Эрхлэн гаргасанМонсудар
Шуурхай, найдвартай хүргэлт

Манай өөрийн хүргэлт болон Монгол шуудангаар улсынхаа хаана ч хүргэнэ

Чанартай үйлчилгээ

Өргөн сонголт, хямд үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг танд санал болгоно

Буцаалттай

Буцаавал үнэгүй