Ээжүүдийн нүцгэн үнэн

9789919968472

Тайлбар

Жаахан дээрэлхүү даргатай боловч хүний нөөцийн албандаа гомдол гаргах, ажлаа хаяад зугтах, ажлаас гарах өргөдлөө өгөх ямар ч боломжгүй хэцүүхэн ажил бол ээжийн ажил. Ээж байна гэдэг үнэхээр гайхалтай, сайхан зүйл гэдгийг тайлбарлах, эсвэл хэрхэн мундаг ээж болох тухай өгүүлэх хэдэн арван ном, зохиол байдаг ч яг энэ ном шиг бодит үнэнийг шулуухан бичсэн нь туйлын ховор билээ. (За даа, ер нь байхгүй дээ)
Номын зохиогч Кэт, Нат хоёр нийт 7 хүүхэдтэй ба “Ээжүүдийн нүцгэн үнэн” нэртэй богино видео бичлэгүүдийг сошиал сүлжээнд оруулж анх олонд танигджээ. Тэдний өвөрмөц хошин мэдрэмж, юу ч нуулгүй, нэмж хачирлалгүй өгүүлэх бодит түүхүүд нь та л ганцаараа нусаа хацартаа наан, ядарч зүдрээгүйг ойлгуулж, тайвшруулж чадна. Ээжүүдийн тухай Instagram-аас хэзээ ч олж харахгүй бодит үнэн, эмнэлэг рүү авч явсан ч хэрэглээгүй зүйлсээс эхлээд хүүхэд гараах гарах хүртэл өөр хэн ч хэлж өгөхгүй бүхнийг “Ээжүүдийн нүцгэн үнэн” ном хуваалцана.
Төгс төгөлдөр ээжийн тухай үлгэр домог хийгээд төгс ээж болох гэсэн дарамтын эсрэг зоримог зогсож, та аль хэдийн хангалттай сайн ээж гэдгийг нотолно. Яг л найзтайгаа ярилцаж буй мэт хамтдаа инээж, хамтдаа тайвширч, хамтдаа бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх төдийгүй ээжийн завгүй өдрүүдийн хэдийд ч барин тавин уншихад нэн тохиромжтой ном юм.

* * *

Хуудасны тоо: 232

Хэвлэсэн он: 2022

Хэмжээ: 205 х 145 х 20 мм

Онцлох шинж

Номын хавтас:
Зөөлөн хавтастай
Эрхлэн гаргасан:
Эрдэмт паблишинг
Танд сонирхуулахад
  • Санал болгоё
  • Хямдралтай
19,900 
Номын хавтасЗөөлөн хавтастай
20,000 
Номын хавтасЗөөлөн хавтастай
19,000 
Номын хавтасЗөөлөн хавтастай Эрхлэн гаргасанНЭПКО Паблишинг
25,500 
Номын хавтасЗөөлөн хавтастай Эрхлэн гаргасанДулам Б.
19,000 
Номын хавтасХатуу хавтастай Эрхлэн гаргасанНЭПКО Паблишинг
Шуурхай, найдвартай хүргэлт

Манай өөрийн хүргэлт болон Монгол шуудангаар улсынхаа хаана ч хүргэнэ

Чанартай үйлчилгээ

Өргөн сонголт, хямд үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг танд санал болгоно

Буцаалттай

Буцаавал үнэгүй